Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн голыг таван иргэн явганаар гатлаж байгаад хөл алдаж живж байсныг онцгой байдлын аврагчид аварчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын эрэх хайх, аврах салбарын алба хаагчид очиж 20 минут ажилласны дүнд 14-39 насны таван хүнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд өөрсдийн санамсар, болгоомжгүйгээс амь насаа алдах эрсдлийг тооцоолон анхаарал сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас санууллаа.