Иргэд шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхтэй. Харин шүүхэд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмжээний төсөв мөнгийг төсвөөс хувиарлаагүй тохиолдолд иргэдийн шүүхэд хандах, боломжит хугацаанд хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх эрх нь баталгаагүй хохирч байдаг нь нууц биш.
Өнөөдрийн байдлаар анхан, давж заалдах шатны 116 шүүх, 126 хурлын танхимтай үйл ажиллагаа явуулдаг. Хурлын танхим нь 8-18 ам метр талбайтай ч шүүхийн байр байна. Нэг ёсондоо ШҮҮХ байгууллагын байрлах байр нь өөрөө асуудал дагуулдаг.
Тодруулбал: БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх нь нэг дор байрладаг. Хэрэг шийдвэрлэх шат хэргээсээ хамааран хугацаа нь харилцан адилгүй байдаг. Гэвч шүүх хуралдааны байр нь шаардлага хангахгүйн дээр, зай талбай багатай хэрэгт холбогдогчид нь олон байх тусмаа хүндрэлтэй болдог. Амьсгалах агааргүй хэцүүхэн байдалтай байдаг нь нууц биш. Доторх хана тааз нь цуурсан, мөн дээрээс нь тухайн байраа түрээсэлж суудаг. ОХУ-ын хамааралтай байранд түрээсээр байрладаг шүүхийн байр ч байдаг байна.
Олон нийтийн анхаарлыг татсан томоохон хэргүүдийг шүүхэд зай талбай байхгүй, сэтгүүлчид багтахгүйн дээр зоорийн давхарт танхим нь байрладаг. Тийм орчинд агаар дутагдаж шүүгдэгч ухаан алдаж унаж байсан тохиолдол ч гарч байв.
Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.