m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.05 10:17
1024
Монголын жудо бөхийн зарим тамирчдаас халдвар илэрч Азийн АШТ-нд оролцуулсангүй

Жудо бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ маргааш Киргизстан улсад эхлэх юм. Монголоос тус тэмцээнд 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д: Л Өнөболд

66 кг-д: ОУХМ Г. Хэрлэн, Ё.Баасанхүү

73 кг-д: Азийн аварга Ц.Цогтбаатар

81 кг-д: Дэлхийн аварга Саеид Маллаеи

90 кг-д: Азийн наадмын мөнгөн медалт, Армийн дэлхийн аварга Г. Алтанбагана

100 кг-д ДАШТ-ний хүрэл медалт Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн

+100 кг-д: ДАШТ-ний хүрэл медалт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр

Эмэгтүүчүүдийн 52кг-д: ОУХМ Л.Сосорбарам, Б.Хорлоодой

57 кг-д: Хөдөлмөрийн баатар олимпын мөнгөн медалт дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн

63 кг-д: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медалт улсын 5 удаагийн аварга Б.Ганхайч

70 кг-д Ц.Энхчимэг

78 кг-д Э. Гандиймаа нар мэдүүлгээ өгөөд байсан ч манай улсын зарим тамирчдаас ковид-19 халдвар илэрсэн тул зохион байгуулах хорооны дүрмийн дагуу тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.