m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.06 01:12
751
Нийслэлийг ундны усаар хангадаг 600 мм шугамд “Баганат өргөө” ХХК заналхийлж байна. Энэ шугам гэмтвэл Баянзүрх, Чингэлтэй, Амгалан амаржих, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг усгүй болно

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд хийгдэж байгаа. Үүний нэг жишээ нь "Баганат өргөө" ХХК-ийн захиалгаар "Гёо канон" ХХК гүйцэтгэгчээр ажиллаж буй БАГАНАТ ХОРООЛОЛ юм. 

Гэвч тус барилга баригдаж байгаа газарт Нийслэлийг ундны усаар хангадаг гол шугам болох 600 мм шугам байрладаг байна. "Гёо канон" ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа барилгын ажлыг хийх явцдаа шугамыг гэмтээжээ. Улмаар УСУГ-аас уг шугамын засварласан ч өнгөрсөн амралтын өдөр дахин барилгын ажлаа эхлүүлсэн байжээ. 

Энэ шугамыг дайруулан  "Баганат өргөө" ХХК-ийн захиалгаар "Гёо канон" компани өнгөрсөн сараас барилгын ажил явуулж эхэлжээ. Гэвч  "Гёо канон" компанийнхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй гэх уг барилгын ажлыг хийх явцдаа шугамыг гэмтээжээ. Улмаар УСУГ-аас уг шугамын засварласан ч өнгөрсөн амралтын өдөр дахин барилгын ажлаа эхлүүлсэн байна. 

Энэ асуудлыг УСУГ-аас тодруулахад "270 айлын барилга баригдана гэж байна. Гэвч манай газар доорх шугам насжилт өндөртэй. Хаана, хэзээ гэмтэхийг мэдэхгүй. Хэрэв энэ шугам гэмтвэл Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүргийн иргэд төдийгүй Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг усгүй болно. Энэ асуудал дээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Хотын Ерөнхий төлөвлөгөөний газар анхаарал хандуулмаар байна" гэсэн хариултыг өглөө.