БОАЖЯ Азийн хөгжлийн банктай хамтран агаар, орчны бохирдол, усны аюулгүй байдал, орон нутагт түшиглэсэн аялал жуулчлал зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн.
Өнөөдрийн цахим уулзалтад БОАЖЯ-ны зарим удирдлагууд оролцож 2021-2024 онд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцжээ.
БОАЖЯ-наас хөрс, орчны бохирдлыг бууруулах, ойн менежментийг сайжруулах, аялал жуулчлал болон байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх үндсэн 4 чиглэлээр төслийн саналыг Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн байна.
Суурин төлөөлөгч Павит Рамачандран уулзалтын үеэр тус саналуудыг бодлогын түвшинд хэрэгжүүлэн ажиллахад хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн сумдад хэрэгжиж байгаа Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн талаар мэдээлэл солилцлоо. Дээрх төслийн талаарх илүү нарийвчилсан уулзалтуудыг энэ сард хамтран зохион байгуулахаар ярилцсан байна.