m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.07 03:16
186
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавина

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний “Ажлын байрыг дэмжих зээл”, ноолуур бэлтгэлийн зээл, газар тариаланг дэмжих зээл, малчдыг дэмжих зээлийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих хяналтын зөвлөл байгуулжээ. Хяналтын зөвлөлийн ахлагчаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, гишүүдээр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Н.Есүхэн болон бусад гишүүд оржээ. Хяналтын зөвлөл нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олон нийтийг төлөөлж хяналт тавих, төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээ, мэдээлэлтэй танилцах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах талаар санал гаргах чиг үүрэгтэй юм.