m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.12 06:04
1113
Залхуурал

Авьяас билэг ихтэй ч туйлын залхуу нэгэн эр амьдардаг байжээ. Түүнийг ойр дотных нь хүмүүс хайран авъяасаа ашиглалгүй өнгөрөөж байгаад харамсан ухааруулахыг оролдсон ч амжилтанд хүрч чаддаггүй байв. Гэтэл нэгэн өдөр түүний багш залууг дуудан аяга кофе ууж, ярилцаж суухыг хүсчээ. Сайхан үнэртсэн кофе чанаж, суух зуур багш босон данхтай кофег авч шалан дээр асгаж эхлэв. Залуу гайхан яагаад кофег асгаж байгаа талаар асуусан ч багш тоосон шинжгүй асгасаар л байлаа.

Багш харин – Чи харав уу? Шалан дээр асгасан кофе бол чиний авъяас чадвар юм. Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүйтэй адил бид бүхэн амжилтын төлөө ямар нэг зүйл хийхгүй л бол. залхуурал таны авъяас чадварыг үрэн таран хийж орхих болно гэлээ.

Б.Хонгорзул