m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.09 06:05
265
Эрүүл мэндийн сайд С. ЭНХБОЛД: “ Халдвар аваад эдгэсэн хүмүүст эдгэсэн гэсэн лавлагаа өгөхгүй

УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл вакцинжуулалтын үйл ажиллагаа хэрэгжилтийн талаар мэдээлэл авахаар асуулт тавилаа. Хоёрдахь тунгаа хийлгэсэн хүнд олон улсын жишгээр ногоон паспорт өгөх юм уу?, мөн халдвар аваад эдгэсэн хүмүүст ямар бичиг өгч байгаа вэ? Гэхэд:Эрүүл мэндийн сайд С. Энхболд: “ Вакцинжуулалттай холбоотой бүртгэлийн программ хийсэн. Энэ emongolia системд холбогдсон. Системрүү орж Монгол, Англи хэл дээр хоёр тунгаа ямар вакцин хийлгэсэн лавлагаа гаргаж авч болно. Харин өвдөөд эдгэсэн хүмүүс 3-6 сарын хугацаанд эерэг гарах үзүүлэлт гарч байгаа. Энэ дээр тухайн хүнд нь өөрт нь тайлбарлаж өгч байгаа болохоос ямар нэгэн албан бичиг бол өгөхгүй, тушаал заавар гараагүй байгаа” гэлээ.

Мөн Д. Сарангэрэл гишүүн дархлаа яг яаж тогтож байгаа вэ? Хоёр тунгаа хийлгээд дархлаа тогтоогүй байгаа учраас гурав дахь тун ахин тариулах шаардлагатай болж байна. Үүнд дээр иргэд нэлээн эргэлзээнд орж байна. Үүнд дээр ахин тодруулга авъя гэсэн юм. Эрүүл мэндийн сайд: “Дархлаа тогтоц дээр судалгааны баг гарган ажиллаж байгаа. Вакцин хийлгэхийн өмнө ба дараах дархлаа тогтоц дээр судалгаа хийж байна. Судалгааг түүврийн аргаар хийж байгаа. Үр дүн нь гараад ирэхээр мэдээлэл өгөх болно. Халдвар аваад эдгэсэн хүмүүс дээр мэргэжлийн байгууллага болон ХӨСҮТ-ын мэргэжлийн байгууллагуудтай дахин ярилцаад мэдээлэл өгнө” гэлээ.