m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.10 08:24
404
Т.ЭНХБОЛД: "Синофарм" үйлдвэрийн "Вероселл" вакцины ХОЁР ДАХЬ ТУНГ 21-56 ХОНОГИЙН ДОТОР ХИЙХЭД ДАРХЛАЛЫН ТОГТОЦОД ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ

Эрүүл мэндийн сайд Т.Энхболд вакцинжуулалтын талаарх мэдээлэл хийх үеэр "Нийт 600 мянган тун вакцины тээвэрлэлт хойшилсон. Дөрөвдүгээр сарын 9-нд 300 мянга, дөрөвдүгээр сарын 12 нд 300 мянган тун нийт 600 мянган тун вакцин ирэх байсан ч хойшилсон. Дөрөвдүгээр сарын 10- наас хоёр дахь тунгаа хийлгэх иргэд байсан. Дэлхий нийтээрээ вакцины үйлдвэрлэл хязгаарлагдаж, хомсдсон. Манайх вакцин үйлдвэрлэгч орон биш. Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцины тээвэрлэлт хойшилж байгаатай холбоотой Синифарм, verocell  вакцины албан ёсны мэдээллийг авсан.  "Синофарм" үйлдвэрийн verocell /веросэл/ вакцины давтан тунг 21-56 хоног дотор хийхэд ямар нэгэн дархлалын тогтоц дээр өөрчлөлт гарахгүй гэдэг албан ёсны мэдэгдлийг өгсөн байгаа. Нөөцөнд байгаа 192 мянган тун вакцин бол дөрвөн төрлийн вакцин байгаа. Дөрөвдүгээр сарын 10-25 ны хооронд нийт 207 мянган хүн давтан тун авах байсан. Өнөөдрийн байдлаар давтан тунгаа хийлгэсэн 850 хүн байна"гэлээ.