Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулах тов батлагджээ.
Долдугаар сарын 1-ны өдөр Монгол Улсын түүх, Англи хэлийн шалгалт 10.00-15.20 цагт болно.
Долдугаар сарын 2-нд Хими, Газарзүй, Нийгэм судлал 10.00-17.50 цаг хүртэл.
Долдугаар сарын 3-нд Биологи, Математикийн шалгалт гурав дахь өдөр нь,
Долдугаар сарын 4-нд Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт 10.00-17.20 цаг хүртэл тус тус болох юм байна.
Энэ жил нийт 34 мянга гаруй сурагч элсэлтийн шалгалт өгөх төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор бүртгэл 80 хувьтай байгаа аж. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 05-нд дуусна.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/
Суудлын хуваарь
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно
ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна.
Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн 75779498 утсаар элсэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм байна