m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.16 02:28
170
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ГАДНААС НЭГ Ч ИРГЭН НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Говь-Алтай аймагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Тиймээс тус аймгийн зэргэлдээх Ховд аймагт коронавирусийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 25-н хүртэл гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг аймгийн Онцгой комисс нь гаргажээ. Түүнчлэн аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын дагуу шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн байна.