m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.22 07:18
981
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хэвийн байна

Нийслэл болоод аймгуудаас энэ сарын 20-нд авсан судалгаагаар, улсын хэмжээнд 15,7 мянган тн мах, 166,1 мянган тн гурил, 1,3 мянган тн гурилан бүтээгдэхүүний нөөцтэй байна. Мөн 11,8 мянган тн төрөл бүрийн будаа, 1,2 мянган тн хуурай сүү, 1,5 сая ширхэг өндөг, 3,7 мянган тн ургамлын тос, 48,2 мянган тн төмс, 17,8 мянган тн хүнсний ногоо, 7,5 мянган тн элсэн чихэр, 1,08 мянган тонн давс байгаа юм байна. 

Судалгаанд нийслэл, орон нутгийн худалдааны зах, дэлгүүр, хүнсний үйлдвэр дэх хүнсний нөөцийг хамруулжээ. Ингэхдээ дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон байна.

Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй юм байна.

Импортоор 4 мянган тн цагаан будаа, 3,2 мянган тн элсэн чихэр, 1,14 мянган тн ургамлын тос ачуулсан байна. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэхээр хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.