m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.24 02:02
227
Голын мөсөнд цөмөрсөн машиныг гаргаж, 2 иргэнийг аварчээ

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Ахмадын амралтын газрын гарам Хэрлэн голд автомашин мөсөнд цөмөрч орсон байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу 04.23-ны өдрийн 16:50 цагт өгчээ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 17:40 цагт очиж иргэн С-ын Ланд Круйзер-200 загварын суудлын автомашин Хэрлэн голын мөсөнд цөмөрч орсон байсныг татан гаргаж, зорчиж явсан иргэн Ч /30 настай, эрэгтэй/, С /50 настай, эрэгтэй/ нарыг аварч гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ