m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.25 08:27
569
МУИС Физикийн хөтөлбөрийг хаагаагүй, физикийн ангид элсэгчдийг 100% үнэгүй сургана

МУИС-ийн физикийн ангиа хааж байгаа гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд яваад буй. Тэгвэл уг мэдээлэл худал болохыг тус сургуулийн хэвлэлийн ажилтан Г.Билгүүн залруулга хийлээ.
Тэрээр МУИС Физикийн ангиа хааж байгаа гэнэ үү! МУИС Физикийн хөтөлбөрийг хаагаагүй, хаахгүй. Хаана гэдэг нь ХУДАЛ мэдээлэл. Харин ч бүр энэ жил Физик зэрэг байгалийн ухааны  салбарт элсэн орсон хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байснаа 100 хувь болгож өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл үнэгүй сурна гэсэн үг. 1-р курсдээ сайн сурвал буюу дүн нь 3.2 голчоос дээш бол жил бүр 100% төлбөрөө чөлөөлүүлэх боломжтой. 

Сур, сур бас дахин сур" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.