"Степпе Арена” ХХК-ийн анхны томоохон төсөл, Олон Улсын Олимпын Хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбайтай “Мөсөн Өргөө” ордны шав тавих ёслол Шинэ Яармаг хороололд 2019.04.14-ны өдөр болж байсан ч өдгөө 2 жилийн нүүрийг үзэж байна.
Цар тахалтай холбоотой зэргээр саатаж байсан мөсөн өргөө удахгүй нээлтээ хийхийг "Мөсөн өргөө” төслийн санаачлагч, “Степпе Арена” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан өөрийн цахим хуудсаар мэдээллээ.
Өнөөдрийн байддаар 90 орчим хувийн бүтээн байгуулалтын ажил нь явагдаж, гадаад дотоод засал хийгдэж байгаа мөсөн өргөөнд хоккей, уран гулгалт, кёрлинг, шорттрейк спортын тэмцээн уралдаан явагдахаар төлөвлөж байгаа аж
Угсардаг шал дэвсээд сагс, волейбол, заалны бүх төрлийн спорт, мөн хурал цуглаан найр хурим гээд бүх л арга хэмжээ болох боломжтойгоос гадна 3600 хүртэлх хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин үеийн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон театр болох боломжтой юм байна.
Ж.Одноо