m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.27 03:42
459
Н.ЭРДЭНЭБАЯР: ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙГООР ЦУСАА ӨГӨХ ДОНРЫН ТОО ДУНДЖААР 5 ДАХИН БУУРДАГ
 

Манай улсын хувьд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сайн дураараа цусаа өгөх иргэдийн 40-50 хувийг оюутан залуус эзэлдэг бол нийслэлд жилд дунджаар  26 мянга гаруй иргэн цусаа хандивладаг ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой донорын тоо цөөрч, цус цусан бүтээгдэхүүний нөөц буурах эрсдэлтэй байгаа. Энэ талаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнбаяраас тодрууллаа. 

Н.Эрдэнэбаяр: Манай улс 4 дэх удаагийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа. Хөл хорионы энэ хугацаа манай үйл ажиллагаатай холбоотойгоор хүндрэлтэй байдаг. Хөл хориотой энэ хугацаанд цусаа өгөх донорууд дунджаар 5 дахин буурдаг. Бидний зүгээс шаардлагатай донорууддаа урила, и-майл илгээж ирж цусаа хандивлахыг урьдаг. Бидний явуулсан урилгаар донорууд урилга үзүүлж ирж цусаа хандивлах боломжтой" гэдгийг хэллээ.

Иргэн таны нэг удаа бэлэглэсэн цус 3 хүнд амьдрал бэлэглэнэ. Иймд хөл хориотой хугацаанд тус төвөөс уриалга хүлээн авсан бол тухайн урилгаа үзүүлэн зорчиж цусаа бэлэглэх боломжтой юм байна.

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс албан ёсоор ажиллаж байгаа байгууллага, хамт олон цусны донорын үйлсэд нэгдэж цусаа бэлэглэх болон хөл хориотой хугацаанд явуулын баг ажиллуулж, хоёр төв дээрээ цус авах ажлыг зохион байгуулж байна. 

 

 
ШУУД ҮЗЭХ: