m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.27 05:39
565
"БОГДХАН ТӨМӨР ЗАМ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ХИЙЛЭЭ

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууллаа.

Богдхан төмөр замын төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм.

Уг төсөл хэрэгжснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэлгүй аялуулна. Төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэх юм.