m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.18 02:37
3228
Элэгний үйл ажиллагаа

Элэг бол бие организмын хамгийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Үнэхээр хүмүүс элэггүйгээр хэдхэн минут ч амьдарч чадахгүй. Элэг хэвлийн хөндийн дээд хэсэгт өрц, ходоод, арван хоёр хуруу гэдэс, бүдүүн гэдэсний нугалаа, баруун бөөрний хооронд оршдог цуллаг эрхтэн юм. Насанд хүрсэн хүний элэг 1500 гр орчим жинтэй, 26-30 см урт, 6-9 см зузаан байдаг. Элэгний дээд хэсэгт гүдгэр хэлбэртй, гөлгөр гадаргуутай бол доод хэсэг нь зарим эрхтний орших байдлаас хонхордуу хэлбэртэй байх бөгөөд цусны судас, цөсний суваг, мэдрэлийн томоохон судлууд элгэнд ордог. Элэг 1-2 мм урт холбогч эдүүдээр олон мянган призм хэлбэрийн бүтэц-үйл ажиллагааны нэгжүүдэд хуваагдана. Нэгж бүр нь голдоо хураагуур судастай түүнийг тойрсон хялгасан судаснуудаас тогтсон элэгний эс байдаг.

Хоногт хүний элгээр 720 литр цус дамжин өнгөрөх бөгөөд биед үүссэн болоод гаднаас орсон хорт бодисыг хоргүйжүүлэх, эд эсийг төлжүүлэхэд хэрэгтэй шим тэжээлт бодис нийлэгжүүлж, нийлмэл бодисыг задлан шаардлагатай хэлбэрт оруулах чухал үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Хүний элэг хоногт 1 литр цөс ялгаруулах бөгөөд тэр нь нарийн гэдсэнд өөх, тос боловсрон гэдсний ханаар шимэгдэх, нарийн гэдэсний хөдөлгөөн, шүүрлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүнчлэн бактерийн эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоожээ. Бидний хэрэглэсэн хоол хүнсний зүйл ходоод гэсдэнд боловсроод нарийн гэдэсний ханаар шимэгдэж цусны судсанд орж шууд элгэнд очно. Энд хорт бодис саармагжина. Тухайлбал бодисын солилцооны явцад үүссэн шүвтэр хэмээх хорт бодис шээс болно. Спирт, сульфафаниламид, морфин зэрэг нь глюкороны юм уу хүхрийн хүчилтэй нэгдэж саармагжина. Мөн хүний цусны улаан цогцос задарснаас үүссэн билирубин хэмээх будагч бодис глюкороны юм уу хүхрийн хүчилтэй нэгдэж саармагжина. Мөн хүний цусны улаан цогцос задарснаас үүссэн билирубин хэмээх будагч бодис глюкороны хүчилтэй нэгдэж усанд уусдаг хор багатай бодис болон шээс, цөсөөр ялгарч чадахгүй хуримтлагдаж, бие шарлах шинж илэрдэг.

Мөн элгэнд гликоген хэмээх нүүрс уст нэгдэл альбумин, глобулин, фибриноген, протромбин зэрэг уураг, азрим фермен, гормон нийлэгжих бөгөөд тэдгээр нь эд эс нөхөн төлжих, бидэнд зайлшгүй шаардлагатай энергийн эх сурвалж болдог. Энэ бүгдээс үзэхэд элэг нь химийн нарийн лаборатори болох нь илэрхий байна. Элэг янз бүрийн эмгэгийн үед элэгний эсүүд цөөрч архаг үрэвслийн байдалтай болох, эсвэл өөхлөг эдээр солигдох, улмаар холбогч эд ургаж элэг хатуурч хатингаршихад хүрнэ. Элэг бол хоол боловсруулалт, цусны эргэлт болон бодисын солилцоо гэсэн гурван үүргийг зэрэг гүйцэтгэдэг чухал эрхтэн юм.