ХҮН-аас "Ерөнхийлөгчөө захиалъя" цахим санал асуулга явуулж, хамгийн олон санал авсан хүмүүсдээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх саналыг тавиад байгаа юм.
Тодруулбал; Б.Батбаяр буюу Баабар, эдийн засагч Д.Жаргалсайхан, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан, Датаком компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат нар хамгийн олон санал авсан учраас эдгээр хүмүүст ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших саналыг тавьсан байна.
Харин Д.Энхбат уг хүсэлтийг хүлээн авсан болохоо мэдэгдлээ. Тэрээр "Дангаасүрэнгийн Энхбат миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" нам/эвсэл/-аас нэр дэвшихийг зөвшөөрч байна" гээд гарын үсгээ зуржээ.
Б.БАТЧИМЭГ