m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.05 06:27
288
5 шарын төмөр замын гармын их засварын ажлыг ХИЙЖ, автозамын хөдөлгөөнийг түр хаана

Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэлх төмөр замын гармын их засварын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 396 км, 5 шарын төмөр замын гармын их засварын ажлыг маргааш буюу 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас 05 дугаар сарын 07-ны өдрийн 06:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хааж гүйцэтгэнэ.

Хөдөлгөөний эрчим багатай цаг үеийг тааруулж доорх зургийн дагуу хөдөлгөөнд оролцох боломжтой. Иргэд та бүхэн явах чиглэлээ урьдчилан зөв тооцоолж, хурдаа зөв тохируулах, ялангуяа албан бус замаар явахгүй байхыг албаныхан онцгойлон анхааруулж байна.