Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.6. 28.7 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Содномзундуйн Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсүгэй.
2. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн Содномзундуйн Эрдэнэд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлсүгэй гэсэн СЕХ-ны тамга тэмдэг бүхий баритмыг цахим сүлжээнд байршуулжээ Тэрээр;
АН: "Хуулийн дагуу явсан бол, намын дүрмээ мөрдсөн бол өнөөдөр талбай дээр өлсөх шаардлага гарахгүй байсан. АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч албан ёсоор зарлагдлаа. Үнэн удаан ч гэсэн түрүүлдэг худлыг.
Үнэт зүйл, үзэл санаа бүдэг ч гэсэн тодордог эцсийн мөчид"
хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ дэвшиж, Н.Алтанхуяг талбай дээр журмын нөхдийн хамт өлссөөр үлдэх болжээ.
Б.БАТЧИМЭГ