m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.08 12:30
397
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан: Чамд ямар хамаатай юм!

Ховд аймагт хорио цээрийн дэглэм мөрдөгдөж байгаа бөгөөд автомашины хөдөлгөөнийг хаасан байдалтай байна.

Иймд тус аймгийн "Бичигт"-ийн постоор автомашин нэвтрүүлэхгүй, гаргахгүй байгаа тул аймаг руу нэвтрэх гэсэн ачаа тээвэр ачсан автомашинууд цуваа үүсгээд, орж чадалгүй байх зуур дарга нар нь морь малаа эргэхээр явж байна гээд явж байх аж.

Ховд аймгийн сэтгүүлч газар дээр нь ажиллаж, албаны эх сурвалжаас мэдээлэл авч, тус жолооч нараас ямар шалтгааны улмаас явж байгаа талаар асууж тодруулсан байна.

Гэтэл Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан нь сэтгүүлчийн "Та ямар ажлаар явж байна вэ?" гэх асуултад "ЧАМД ЯМАР ХАМААТАЙ ЮМ" гэх хариултыг өгч байх юм. Үүгээр зогсохгүй цагдаагийн алба хаагчийн зөвшөөрөл шалгах шаардлагад урд талын машинд байгаа гээд хээв нэг тамхи сороод сууж байх. 

Хэд хэдэн Lexus 570 маркийн автомашин хөлөглөн цуваа үүсгэж, морь малаа үзнэ гэх шалтгаанаар хорио цээрийн дэглэмийг зөрчин яваа эдгээр ТОМ дарга нарт хэн хариуцлага үүрүүлэх ёстой вэ? Камерын өмнө сэтгүүлчтэй зүй бусаар харилцах эдгээр эрхмүүд ажил албан дээрээ хэнтэй яаж харьцдаг нь ойлгомжтой биз ээ!

Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар сэтгүүлч явсны дараа эрхэм төлөөлөгч гуай буцаж ирэн аймгийн постоор гарсан гэх мэдээллийг өгч байлаа. Цагдаагийн алба хаагч нар нь хүртэл түүнээс жийрхэж буйг харахад хууль дүрэм тэдгээр эрхмүүдэд үйлчилдэггүй, энгийн иргэддээ л хатуурхдаг бололтой.

 

 

Б.БАТЧИМЭГ