
Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж улс төрд халалт үүсч, халуурч эхэллээ. АН-ынхан хоёр хуваагдлаа бусдад чихэн, талбай дээр зорилго тодорхойгүй өлсч эхэлсэн бол МАН-ынхан завшааныг ашиглан намын далд сурталчилгаагаа хийгээд эхэлжээ. Намын 100 жилийн баяраар өөрийн хүнээ ерөнхийлөгч болгох зорилготой тэд намын гишүүддээ тойргийнхноо эргэж, “усал” гэх даалгавар өгсөн гэх сэм яриа сонсогдлоо. Зуут, мянгатын дарга нараа 100 жилийн ойн үеэрээ тодруулж, эхнээс нь ажил үүргийн хуваарилалтаа хийгээд авсан. Тэгвэл тэрхүү даалгавраар намын гишүүд тойрогтоо ажиллах нэртэй далд сурталчилгааг С.Анандбазар гишүүн хийж явна.

Нөгөө талаас цар тахлын улмаас хатуу хөл хориотой холбоотой орон нутгийн зам бүрэн нээгээгүй. Энгийн иргэд орон нутагт гарах нь байтугай агаар салхинд гарч чадалгүй гэртээ хоригдох зуур ард түмний элч гэх нэрээр Д.Цогтбаатар гишүүн дурандаа хөндлөн гулд давхиж, “Дархан” орсон байх юм. Хөл хорио сулруулахын өмнөхөн л шадар сайд С.Амарсайхан орон нутагт вакцинжуулалт эхэлж байгаатай холбоотой орон нутгийн замыг 22-ноос нээнэ гэж байсан. Гэвч цар тахалтай үеэр журам, дэглэм зөрчин Дархан-Уул хотод “Буудай” зочид буудалд одоогийн болоод өмнөх гишүүд амарч байгаа зургаа сошил орчинд тавьжээ.

Дүрэм журам энгийн иргдэдэ үйлчлээд, УИХ-ын гишүүдэд үйлчлэхгүй гэх хуулийг хэн гаргаад ирэв ээ. УИХ-ын гишүүнд хүний төрмөл эрхээс илүү зүйл юу ч байхгүй. Нэгэнт өөрсдөө хуулийг уландаа гишгээж явж болдог юм бол бусад энгийн арддаа ч орон нутгийн замаа нээж, ижий аавдаа очих эрхийг нь нээж өгнө үү Шадар сайд аа!
