Завхан аймгийн төв Улиастай суманд ковидын батлагдсан тохиолдол бүртгэгдснээс хойш 28 хонож байгаа ч өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ өвчний тоо буурахгүй байсаар байна.
Дээр нь хүн ам ихээр суурьшсан томоохон сумд болох Тосонцэнгэл, Их-Уул сумдад ч ковидын батлагдсан тохиолдлын тоо огт буурахгүй байна.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 430 тохиолдол батлагдаж, 214 хүн эдгэрсэн, Улиастай, Тосонцэнгэл сумдад 2 хүн нас барсан, 183 хүн эмчлүүлж байгаагаас хүнд 3, хүндэвтэр 33, хөнгөн 147 өвчтөн байна гэсэн тоон мэдээлэлтэй байгаа.
4 сард ирсэн эхний ээлжийн вакцинд 4642 хүн хамрагдсан бол өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд вакцины 1-р тунд 13688 хүн, 2-р тунд 4642 хүн хамрагдаад байна. Иймээс ковидын тархалт буурахгүй байгаа учир вакцинжуулалтыг идэвхжүүлэх зорилгоор 34000 тун вакциныг нэмэлтээр хүлээн авлаа.
Дээрх сумдын халдварын тоо эрс хэмэгдэж байгаа нь сумын хэмжээнд эмчлэхэд эмнэлгийн хүчин чадал, мэргэжлийн нөөц хүрэхгүй хэмжээнд хүрснээс шалтгаалан Их-Уул, Тосонцэнгэл сумдаас өвчтүүдийг Улиастайд зөөвөрлөн авчирч эмчилж байна.
Мэдээллийн эх сурвалж: Завхан аймгийн Шинэ Завхан телевиз