m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.12 04:52
690
СӨХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИЛЭН БОЛЛОО

Улсын хэмжээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг байна. Харин  СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах   СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба  тус зөвлөлд  900-н СӨХ  нэгджээ.  

Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт  дунджаар 3000 – 15000 төг орчим , Улаанбаатар хотод 15000 – 30000 төг орчим байдаг бол 10 хүрэхгүй хувь нь 200000 төг –с дээш төлбөр авдаг байна. Эдгээр СӨХ-үүдэд нийт 24000 орчим  ажилтан, албан хаагчид ажилладаг.

Харин иргэдийн дунд СӨХ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэгүй бөгөөд  СӨХ-ийн төлбөр огт төлдөггүй айлууд ч байдаг байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд  СӨХ-ны асуудлаар  дараах гомдлыг ирүүлдэг. Үүнд

- Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт

- СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай

- СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ

- Хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай

- Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж  байгаа тухай шүүмжлэлтэй ханддаг байна.

No description available.

Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй СӨХ-ны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, СӨХ, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзсэн. Ингээд эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгож нэгдсэн АПП-тай болж байгаа тухай олон нийтэд зарлаж байна.   Эхний ээлжид СӨХ-ийн дээд зөвлөлийн гишүүн болох 900 СӨХ хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоо илэрхийллээ.

Тус АПП-ний хөгжүүлэлтийг “ЮБ КОЛЛ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.

ШӨХТГ-аас хэрэгжүүлж буй Монгол Улсад тулгамдсан 76-н асуудлын нэг болох СӨХ-ны асуудал ийнхүү шийдвэрлэгдсэн мэдээллийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, СӨХ-ны Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар, “ЮБ колл” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр нар мэдээллээ.