m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.14 01:04
341
“Сарнайн нутаг” хэмээгдсэн Наньян хот

Хятадын төв нутгийн Хэнань мужийн Наньян хот нь 2700 гаруй жилийн түүхтэй эртний түүх соёлт нэрт хот бөгөөд Хятад улсад сарнай цэцгийг тарьж ургуулсан хамгийн том бааз юм. 5-р сарын 12-ны өдөр Хэнань мужид ажиллаж буй Хятад улсын дарга Ши Жиньпин Наньян хотын сарнай цэцгийн паркад ирж, тухайн нутаг сарнай цэцгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэдэд ажлын байраар хангахыг дэмжиж буй байдалтай танилцжээ.

“Сарнайн нутаг” хэмээгдсэн Наньян хот_fororder_微信图片_20210513165723

10 зүйлийн гол өнгө, 2000 гаруй төрөлтэй байдаг сарнай цэцэг нь энэ нутагт 2.5 тэрбум юанийн орлогыг авчирсан байдаг. Ши Жиньпиний танилцаж байгаа сарнай цэцгийн парк нь Хятадын сарнай цэцгээр голлосон хамгийн том парк байж, нийт талбай нь 87 га. Тус парк 2010 оны 10-р сард ашиглалтад орсноос нааш гадаад дотоодын давхардсан тоогоор 3 сая гаруй жуулчныг хүлээн авчээ.

Саяхан Ши Жиньпин Фүжянь муж, Гуаншигийн өөртөө засах оронд ажиллахдаа орон нутгийн онцлог хүнсний бүтээгдэхүүнтэй танилцжээ. Яагаад орон нутгийн онцлогтой аж үйлдвэртэй танилцсан тухайгаа ярих үед тэрээр хэлэхдээ, хөдөө орон нутгийн хөгжүүлэхэд орон нутгийн онцлогт тохирсон аж үйлдвэрийг хөгжүүлэх нь зангилаа болох юм. Өвөрмөц онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлэх нь орон нутгийн бодит эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.