m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.15 02:47
215
Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг 1994 оноос эхлэн Олон улсын Гэр бүлийн өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг.

Монгол Улсад 2003 оноос тэмдэглэх болсон бөгөөд энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байсан. Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдсан асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон юм.

Олон улсын гэр бүлийн өдөр нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг улам илүү ойлгох боломж нөхцлийн талаар таниулан сурталчилдаг болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж эрүүл сайн сайхан, аз жаргалтай байлгахын төлөө бүгд хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна. Ингэснээр нийгэмд эерэгээр нөлөөлдөг гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна.