Шинэ орон сууцны дундаж үнэ 2.6 сая төгрөг хүрч, өмнөх сараас нэг хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар өссөн үзүүлэлтийг үзүүлж байна.
Өнгөрсөн сарын байдлаар орон сууцны үнийн ерөнхий индекс 1.178 нэгж хүрч, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна. Үүнд шинэ болон хуучин орон сууцны үнийн индексийн өсөлт нөлөөлжээ. Нийлүүлэлтийг харвал, нийтийн орон сууцны 388 төслөөс 250 нь захиалга авч байна. Үүний дийлэнх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа.
Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр төмрийн үнэ өсч байгаа нь үнэд нөлөөлж байна.
Учир нь өнгөрөгч онд нэг тонн Арматур 1.700.000 төгрөг байсан бол 2021 онд 2.290.000 төгрөг болж өссөн байна.
Барилгын хийцийн гол тулгуур болох Арматурын үнэ өсөх нь орон сууцны үнэд нөлөөлөх тодорхой зүйл гэдгийг салбарын хүмүүс хэлж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр Арматур үйлдвэрлэдэг байсаныг болиулсан нь маш том алдаа байсаныг ч сануулсан юм. Хүдэрээ хямд үнээр БНМАУ-д нийлүүлж, эргүүлээд өндөр Арматур худалдаж байгаа нь байрны үнэ өсөх хамгийн том шалтгаан болж байна.