НӨАТ-ын урамшууллын 2021 оны 5 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ долоо хоногийн ням гариг буюу тавдугаар сарын 23-нд Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
5 дугаар сарын сугалааны урамшуулалд 2021 оны 4 дүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ.