Орхон аймгийн удирдлагууд энэ онд “Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй болгох олон талт түншлэл” цахим хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна.
Энэ хөтөлбөр нь улсын төсвөөс санхүүжих бөгөөд нийтдээ 1 тэрбум 800 сая төгрөгөөр хэрэгжинэ.
Гэвч Засгийн тэргүүн нь цар тахалтай үед хэмнэлтийн горимоор ажиллахыг шаардаад байдаг. Засгаасаа давчихсан эрх ямбатай Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал нь нийт төсвийн 700 сая төгрөгөөр 110 ширхэг суурин компьютер авахаар тендер зарлачихсан байх юм.
Мөн өмнө нь ИТХ-ын 32 төлөөлөгчиддөө 114 сая 600 мянган төгрөгөөр IPAD худалдан авч өгч байсан түүхтэй.
Д.ӨӨДӨӨ