m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.18 08:46
340
АРВАН НЭР ТӨРЛИЙН 130 ГАРУЙ СУМ, ГАЛТ ХЭРЭГЛЭЛИЙГ ИЛРҮҮЛЖ, АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн алба хаагчид Дорнод аймгийн ард иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Чойбалсан хот, Баянтүмэн суманд энэ сарын 10-13-ны өдрүүдэд олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болголоо.

Нийтдээ 10 нэр төрлийн 130 гаруй байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг болон сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгах ажлыг зохион байгуулсан юм.

Тус бүлгийнхэн өнгөрсөн саруудад Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймгийн Наран суманд ажиллаж, мөн л ард иргэдэд учирч болох эрсдэлээс хамгаалсан юм.

Д.ӨӨДӨӨ