Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гэмт хэрэг
2021.05.18 11:05
996
Охин дүүгээ хүчирхийлж амь насыг нь хохироосон С.Ганболдод бүх насаар нь хорих ял оноолоо

Өнгөрөгч оны Арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, шуудайнд хийн гудамжинд хаясан аймшигт хэрэг гарсан.

Тодруулбал, өнгөрөгч оны 10-р сарын 23-нд цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна” гэсэн дуудлага тус хорооны оршин суугчаас ирж, цагдаагийн алба хаагчид хэргийн газарт зургаан цаг үзлэг хийж, гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй талийгаачийн төрсөн ах С.Ганболдыг сэжиглэн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл С.Ганболдын хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 18- ны өдөр болж, шүүгдэгч С.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноож шийдвэрлэлээ. 

Д.ӨӨДӨӨ