Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гэмт хэрэг
2021.05.18 11:13
572
Мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийн үйлдлийг илрүүлж, таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдүүд нь 3 удаагийн үйлдлээр 14 тооны бог малыг хулгайлан хээр нядлан арьс, ноолуурыг нь бусдад (ченжүүдэд) худалдан борлуулж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд малчид Та бүхэн мал сүргээ гэмт халдлагаас хамгаалан байнгын хараа хяналттай байлгаж, сэжиг бүхий тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд малын бэлчээрээр эргэлдэж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж иргэний үүргээ сахин биелүүлж, гэмт этгээдүүдэд боломж олгохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.ӨӨДӨӨ