m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.19 04:20
598
С.Баярцогт нарын гомдлыг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ

MASS.mn - С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал  үргэлжилж байна

 Улсын дээд шүүхээс өнөөдөр /2021.05.19/ С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэнэ. 2021.04.16-нд хийхээр товлоод байсан шүүх хурал шүүхийн байранд халдварын сэжигтэй тохиолдол батлагдсанаас хойшлоод байсан.

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны  долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан.

Ж.Одноо