m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.19 04:55
1005
ДЭЛГҮҮР, СУПЕРМАРКЕТ ХЭВИЙН ГОРИМДОО ХЭЗЭЭ ШИЛЖИХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

MASS.mn - ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД 19:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК-оос дэлгүүр, супермаркетууд 08.00-20.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх тогтоосон.

Харин 05-р сарын 22-ноос зарим томоохон зах худалдааны төвүүдийг нээхээр хэлэлцэж байгаа. Дэлгүүр супермаркет хэвийн горимд хэзээ шилжих талаар тодруулахад: Өнөөдрийн байдлаар тодорхой тов гараагүй ч, халдварын нөхцөл байдал болон зуны хуваарьт шилжиж байгаатай холбогдуулан хэвийн цагийн хуваарьт шилжинэ гэдгийг албаны хүмүүс хэллээ. Одоогоор хүнсний дэлгүүр болон супермаркетууд 20.00 цаг хүртэл ажиллана. 

Ж.Одноо