m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.19 05:13
843
Сүүлийн 10 жилд автомашины тоо 3 дахин нэмэгдсэн ч автозам 16 хувиар нэмэгдсэн байна

Засгийн газрын өнөөдрийн /2021.05.19/ ээлжит хуралдаан өргөтгөсөн байдлаар явагдаж, хуралдаанаар Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.  

2021 оны 02-р сард УБ хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлын талаар төвийн 6 дүүргийн 400 орчим мянган иргэдийн дунд судалгаа явуулахад хотын иргэдийн тулгамдаж байгаа гол асуудлаар замын түгжрэл, автобусны хүрэлцээ, нийт оролцогчдын 85 хувь авто замын түгжрэлийг яаралтай шийдвэрлэх ёстой гэж үзсэн байна. Сүүлийн 10 жилд автомашины тоо 3 дахин нэмэгдсэн ч автозам 16 хувиар нэмэгдсэн байна.

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 2022-2024 онд жил бүр 420 тэрбум төгрөгөөс их төсөв, гадаадын зээл тусламжаар 350 сая ам.доллар авахаар төлөвлөсөн байдаг байна.

Хотын авто замын өргөтгөл, зогсоол, гүүр, хурдны зам, парк шинэчлэлт, метро болон бусад нийтийн тэврийн төрлүүдийг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг нийслэлийн тамгын газарт шилжүүлсэнийг Ерөнхий сайд мэдээллээ. Их тойруугийн хурдны зам тавигдах тул үүнтэй холбоотой санхүүгийн эрхийг нийслэлд өглөө. 

 

Богд хаан төмөр зам буюу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт өнөөдрөөс эхэлж байгаа бол хөшигийн хөндийд 200-300 мянган хүн гарна. Шинэ хотод нэг ч гэр хороолол байх ёсгүй, эко хот байх ёстойг Ерөнхйи сайд онцоллоо. 

Засгийн газрын хуралдааны дараа гаргасан шийдвэрийг Хотын дарга танилцууллаа. 

ШУУД ҮЗЭХ: