Засгийн газрын өнөөдрийн /2021.05.19/ өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар иргэдийг орон сууцжуулах ажлын талаар танилцуулга хийв.
Тэрээр "2019 онд Засгийн газрын тогтоолоор 150 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Улаанбаатар 100 мянган айлын орон сууц, орон нутагт 50 мянган айлын орон сууц барина. Хөтөлбөрийг зургаан төрлөөр хэрэгжүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц бүхий амины орон сууц, түрээсийн орон сууц зэрэг төрлөөр хэрэгжүүлнэ. Монгол Улсын 897 мянган өрхийн 411 мянга нь буюу 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэдний 199 мянга нь орон сууцанд амьдарч байгаа. Энэ сарын 17-ны байдлаар нийт 3944 иргэнд 271 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгоод байгаа бол 2020 онд 5644 хүн зээлэн хамрагдаж байсан. Цаашид 700-800 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой. " гэв.
Хэрвээ сангаас 15 хувийн баталгаа гаргаж өгвөл иргэд 15 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд зээлэнд хамрагдах боломжтой болохыг сайд онцоллоо.
ШУУД ҮЗЭХ: