m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.19 09:21
1597
СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ЭМЭЭ ОХИН ХОЁРЫГ ХАЙЖ БАЙНА

Тавдугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Х апартмент хотхоны орчмоос эмээ охин хоёр алга болоод хоёр хонож байна. Эмээ нь 60 настай, охин нь 6 настай бөгөөд ойролцоох тоглоомын талбайд салхилахаар гарчээ. Ар гэрийнхэний хэлж буйгаар эмээ нь бага зэрэг сэтгэцийн өөрчлөлттэй аж. Охин гэрээс гарахдаа хөх эрээн өнгийн куртктэй, эмээ нь  хар богино савхитай байжээ. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах, дугаар шүүлгэх зөвшөөрөл 7 хоногийн дараа гарна гэж гэр бүлийнхэнд нь хэлсэн байна. 

Хэрвээ эмээ, охин хоёрыг харсан хүн байвал  91641221 , 88057386 утас руу холбогдоорой.