УОК-ын тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнд 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоохоор шийдсэн. Энэхүү хязгаарлалтанд уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэд хамаарахгүй. Эдгээр иргэдийн зорчих зөвшөөрлийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас, хүндэтгэн үзэх шалтгаан (эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны ажил)-тай, харьяаллын болон байнгын оршин суудаг хаягтаа ирэх, буцах иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, бараа, материал, өвс, малын тэжээл)-зочих зөвшөөрлийг Өмнөговь болон Дорноговь аймгийн Онцгой комиссоос олгоно гэжээ.