m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.12 06:19
74
Ирээдүйн хөдөлмөрийн баатрын аав

 

“Авъяаслаг адтай залуу шүү” хэмээн олноос магтаал сонсож байдаг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Г.Алтаншагай “ТВ5” телевизийн хөтлөгч Н.Насанжаргалтай амьдралаа холбон Уужим хэмээх хөөрхөн хүүгийн аав ээж болсон. Тэрээр саяхны нэгэн ярилцлагадаа “Амьдрал бол тэр чигээрээ сонголт. Хүн алхам тутамдаа янз бүрийн сонголттой нүүр тулгарч байдаг” хэмээн сэтгэлээ нээн ярилцаж байсан бол өхөөрдөм бяцхан хүүгийнхээ ирээдүйн амьдралыг төлөвлөн сонголтоо хийгээд амжсан сурагтай. Хэдийгээр урлагийн гэр бүлд өсөж хүмүүжиж байгаа ч Уужим хүүгээ аав нь дэлхийд алдартай тамирчин болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүгээр ч зогсохгүй хөдөлмөрийн баатар болгох хүсэлтэй гэнэ. Тиймээс сайны ерөөл тавьж хүүгээ Хөдөлмөрийн баатар, МУГТ  П.Сэрдамбатай хамтад нь зургийг нь дарж Facebook хуудсандаа тавиад амжжээ.