Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.05.21 02:19
647
Д.Даш: Б.Баасанцогт өмгөөлөгчтэй цуг байсан шүүгчид ёс зүйн хариуцлага хүлээх ёстой

Б.Баасанцогт өмгөөлөгчтэй цуг байсан гэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар болох  СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Бодбаатар, СБД, ЧД, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Идэр, Булган аймгийн шүүхийн шүүгч н.Отгонбаатар нарт холбогдох ёс зүйн хорооны шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшиллоо. Эдгээр шүүгч нарт ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэж “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-аас нэхэмжлэл гаргасан юм. Тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш  "2021 оны нэгдүгээр сарын 21-нд Park View хотхон ёс бус үйлдэл гаргасан байж болзошгүй бичлэг тарсан. Үүнтэй холбоотой гомдол гаргаж , шүүгч нарт ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. Энэ бичлэг нийгэмд шүүгч нарт итгэх иргэдийн итгэлийг эвдэх, маш их хор уршигтай бичлэг тарсан. Гэвч бичлэгийн дараа энэ шүүгч нарч ажлаа хийсээр байгаа. Гурван шүүгч өнөөдөр шүүх хурал давхцаж байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт илгээсэн байна.   Шүүгч нар өдөр бүр шүүх хуралд оролцох ёстой. Шүүх хурал энэ байдлаараа улам бүр хойшлогдож, хянан шийдэх ажиллагаанд шууд садаа болж байна. Цаашид шүүхийн ерөнхий зөвлөлд эдгээр шүүгч нарыг түдгэлзүүлж байгаад шалгуулах хүсэлт гаргана.

Ёс зүйн хороо шүүгч нарт арга хэмжээ авдаг ганц байгууллага. Гурван шүүгчид сахилгын хэрэг нээгдсэн. Сануулах арга хэмжээ, цалингийн тодорхой хэмжээгээр торгодог. Хамгийн хүнд шийтгэл бол албан тушаалаас огцруулах. Бид эдгээр шүүгч нарыг албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзэж байна. Энэ бол эрүүгийн шийтгэл биш ёс зүйн шийтгэл. Энэ үед шүүгч нар ядаж ёс зүйн шийтгэл хүлээж, албан тушаалаасаа огцрох ёстой. Өөрсдөө архи ууж, садар самуун байдал гаргачихаад хүчингийн хэрэг шүүгээд явж байна. Ийм нөхдүүд шүүгч  хийх боломжгүй.

ШУУД ҮЗЭХ: