Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сэлэнгэ
2021.05.21 03:55
1002
Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёрдугаар багийн “Сүүжийн-Ар” гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарсан дуудлага, мэдээллийг өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 20:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, Шарын гол сумын иргэд ойн түймрийг унтраахаар ажиллажээ.

Ой хээрийн түймрийг тавдугаар сарын 21-ний өдрийн 03:25 галыг цурамд оруулж 05:14 цагт бүрэн унтраасан байна. 

Ж.Одноо