Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.05.21 07:33
2980
Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бүрэн бүрдүүлж байгаа иргэд төдийлөн хангалттай биш байна

 Монгол Улсын 897 мянган өрхийн 411 мянга нь буюу 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэдний 199 мянга нь орон сууцанд амьдарч байгаа. 2020 онд 5644 хүн зээлэн хамрагдаж байсан болц аашид 700-800 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтойг салбарын сайд хэлсэн.

ЗБДС-аас 15 хувийн баталгаа гаргаж өгвөл иргэд 15 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд зээлэнд хамрагдах боломжтой болохыг салбарын сайд онцолж байсан.

Тэгвэл МАСС телевиз 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд хэрхэн хамрагдах, зээлийн хэрэгжилтийн явц, урьдчилгаа төлбөрийн 15 хувийг ЗБДС-гаас гаргуулах ажлын явц ямар шатанд явж байгаа талаар БХБЯ-аас тодруулж байна.

БХБЯ-ны Орон сууц санхүүжилтын хэлсийн дарга Э.Батболд: "2021 оны 05-р сарын 14-ны байдлаар 257 тэрбум төгрөгийг 3500 гаруй зээлдэгчид олгосон. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2.5-3 дахин их зээлийг хамруулсан байдалтай байгаа. Энэ жилээс эхлээд ипотекийн зээлийн санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлэх боломжийг гаргаад, жилдээ 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар төлөвлөөд байгаа.

Ипотекийн зээлтэй байгаа иргэдийг зээлийн бүтцээр нь аваад үзвэл ихэнх иргэд 1 сая 500 мянган төгрөгийн орлоготой байгаа. Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож бууруулснаар иргэнээс шаардах орлогын хэмжээ 18.8 хувиар цэвэр буурч байгаа. Зээлийн шаардлага хангах иргэд 1.100,000, 1.200.000 орлогтой иргэд хангаж байгаа. Ингэснээр иргэнээс шаардах орлогын хэмжээ буурч, бага дүнд хамрагдах боломж бүрдэнэ" гэв.

Урьдчилгаа 30 хувийг хангуулдаг үндсэн тогтолцоог хадгалж үзээд, иргэнээс 15 хувийг нь төлүүлэх боломжийг судалж, үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулж, судалгааг хууль эрх зүйн орчинд хийгээд явж байгаа. Боломжтой гэвэл урьдчилгаа төлбөрийг 15 хувь бууруулах боломжтой нөхцөлтэй байгаа. Яг одоогоор урьдчилгаа 30 хувийг бүрэн бүрдүүлж байгаа иргэд төдийлөн хангалттай биш байгаа гэдгийг хэлэв. 

ШУУД ҮЗЭХ: