Эрүүл мэнд
2021.05.26 03:21
584
680 хүнээс халдвар илэрч хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Сүүлийн 24 цагт 7831 хүнээс шинжилгээ авахад 680 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдвар авсан 54,414 хүн байна. Мөн 2 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 257 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудын 46 нь хөдөө орон нутагт илэрчээ.

Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 48,041 боллоо. Өнөөдрийн байдлаар 4234 хүн эмчлүүлж байгаагаас 119 хүний бие маш хүнд байна.

Мөн өчигдөр 63,300 хүнийг вакцинд хамруулснаар нэгдүгээр тунд хамрагдсан 1,841,111 хоёрдугаар тунд 888,872 хүн хамрагдаад байна.