m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.18 09:30
941
Турк үндэсний хоол, амтаны өдрүүд эхэллээ

Монгол Улс, БНТУ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд  өчигдөр “Кемпински хаан палас” зочид буудалд туркийн хоолны амтыг мэдрүүлсэн нэгэн арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээг “Кемпински хаан палас” зочид буудал, “Туркиш Эйрлайнз” авиа компаниас зохион байгуулсан бөгөөд Турк улсын Истанбулын “Ciragan place”-ын ахлах тогооч хүрэлцэн ирж, хүндэс зочдод турк үндэсний хоол болон амтанг амтлах боломжийг олгосон юм. Хүрэлцэн ирсэн зочдод турк аргаар бэлтгэсэн чихэр болон дарсаар дайлсан бөгөөд тус улсын нэрийн хоол болох полов, амталсан хиам, бяслаг, салад, хонины махаар бэлтгэсэн хоолоор дайлсан билээ. Уг хоолны материалыг туркээс тусгайлан бэлтгэх авчирсан байна.

Уг арга хэмжээний үеэр БНТУ-аас манай улсад сууж байгаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз “Монгол Турк улс хоорондоо найман мянган км-ийн зайтай боловч сэтгэл зүрх, үүх түүхээрээ ойрын холбоотой байдаг ард түмэн билээ. Өнөөдөр үүний нэгээхэн илрэл болсон Туркийн хоолны өдөрлөг тохиож байна. Уг өдөрлөгт ирсэн хүндэт зочиддоо улсынхаа уламжлалт үндэсний хоол, амттангаар дайлж байгаадаа баяртай байна.  Хоёр улсын харилцаанд эдийн засгийн салбарын хувьд өнгөрсөн онд нийт гадаад худалдааны эргэлт 50 сая ам.доллар байсан.  Уг тоог 2015 онд 250 сая ам.доллар хүргэнэ гэсэн зорилтыг хоёр орны зүгээс тавин ажиллаж байгаа. Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн маш олон ажлууд бий. Энэ дундаас хоёр орны хамтарсан судалгаа шинжилгээ, эдийн засгийн салбар, урлагийн салбарт олон зүйл хийхээр төлөвлөж байгаа. Ирээдүйд энэ бүхнийг биелэхийг харах элчин сайдын зүгээс бахархууштай байх болно” хэмээсэн юм.

Хүрэлцэн ирсэн зочдод турк аргаар бэлтгэсэн чихэр болон дарсаар дайлсан бөгөөд тус улсын нэрийн хоол болох полов, амталсан хиам, бяслаг, салад, хонины махаар бэлтгэсэн хоолоор дайлсан билээ.

Энэ үеэр "Туркиш Эйрлайнз" компанийн зүгээс ирсэн зочдын дунд азтанг тодруулж,  өөрсдийн агаарын хөлгийн загвар болон тус авиа компанийнаар үйлчлүүлэх эрх бэлэглэсэн юм.

Туркийн хоолын өдөрлөгийн үеэр БНТУ-ын Элчин сайдын яамны ахлах тогооч Бурханеттин Догантай туркийн хоолны онцлогийн талаар ярилцсан юм.

-Таны хуьд хэдэн жил тогоочоор ажиллаж байна вэ?

-26 жил тогоочийн мэргэжлээр ажиллаж байна.

-Турк үндэсний хоолны онцлог?

 -Туркчүүд төв Азийн нутгаас нүүдлэн энэ бүс нутагт амьдрах болсон. Энэ ч утгаараа монгол, турк иргэд махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг байгаа. Гэхдээ турк хүмүүсийн хувьд амттанг маш ихээр хэрэглэдэг. Монголчууд амттанг тэр болгон хэрэглэдэггүй санагдсан.

-Сая танай үндэсний хоолыг амталж үзлээ. Нэг тийм өвөрмөц амт амтагч байна. Энэ нь хоолонд орсон амтлагчаас хамаарч байна уу?

 -Турк хоолны тэр сайхан амт бий болход олон төрлийн амтлагч хийдэг. Гэхдээ монголд дээрх амтлагч нарыг тэр болгон борлуулдаггүй юм байна лээ.

-Монгол эзэгтэй нарын хувьд Турк үндэсний хоол хийхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хоол хийж болох ч махны тал дээр асуудалтай байдаг. Туркүүд хонины махыг гуя, булчингийн мах гээд төрөл бүрээр бэлтгэдэг. Хийх гэж байгаа хоолноосоо шалтгаалж тухайн төрлийн махыг хэрэглэдэг. Мөн хониноо гаргахдаа цусыг нь шүүрүүлснээр цусгүй махыг хоол хүнсэндээ иддэг. Иймд хонины махаар турк хоол хийх гэж байгаа эзэгтэй нарын хувьд амт чанарын хувьд арай өөр болох жишээтэй.

Тэрбээр эзэгтэй нарт зориулж гэрийн нөхцөлд хялбархан аргаах Турк үндэсний Баклава хэмээх амттанг хэрхэн бэлтгэхийг хэлж өгсөн юм.

Баклава хийх арга:

Орц: -нэг кг гурил

-15 грамм давс

-5 ширхэг өндөг

-50 грамм масло

-300 грамм самар

Баклаваг хийхдээ таван ширхэг өндөгөө гурилтайгаа хамт зуураад зургаан бөөрөнхиий гурил болгоно. Үүний дараа бөөрөнхий гурилаа маш нимгэхэн илдэнэ. Элдсэн гурилаа давхарлан голд нь самараа жижиглэн нүдэж хийх юм. Давхар бүрт маслоор тослоно. Ингээд хөргөчинд бага зэрэг хийж хөлдөөнө. Үүнийгээ 180 хэмийн шарах шүүгээнд 20 минут жигнэх юм. Гарч ирсэн баклаван дээрээ чихрийн ханасан уусмал түрхэнэ. Үүнийгээ дахин хөргөчинд хөргөснөөр амттан маань бэлэн болно.

Турк хоолны өдөрлөг энэ сарын 21-нд Чингисийн талбайд болох бөгөөд энэ үеэр та бүхэн турк үндэсний сайхан хоолыг амталж үзээрэй.