m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.18 09:43
84
Сэлэнгэ аймгийн байрнуудын дундах тохижилтын ажил 50 хувьтай явна

Сэлэнгэ аймгийн хувьд энэ зун ашиглалтад орох бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох Сүхбаатар сумын нийтийн орон сууцнуудын дундах тохижилт, авто зогсоол барих ажил юм. Уг ажлыг “Хатуу төмөр” ХХК нийт 201.213.352 төгрөгөөр гүйцэтгэж байна. Шарын 6, 7, 8 , 9, 10 дугаар байрны дунд, цэнхэрийн 15, 16, 17, 19, 20 дугаар байрны дундах тохижилтын ажил 50 хувьтай явж байна. Гүйцэтгэгч компани ажлаа ирэх сард багтаан дуусгахаар төлөвлөн ажиллажээ.