m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.18 10:05
581
Хятад эмэгтэйн биенээс хоёр метр туузан хорхой гарчээ

Хятадын Ли хэмээх эмэгтэй Зүүн Өмнөд Азиар аялаж байгаад эх орондоо очсон бөгөөд бие нь нэг л тавгүй байгаад байжээ. Тэрбээр аялаж яваад өнгөрсөн нэгдүгээр сард дутуу болгосон үхрийн мах идсэн байна. Ингээд саяхан шингэн зүйлээр гүйлгэсэн хэмээн эмчид очсон бөгөөд эмч түүнийг туузан хорхойн халдвар авсан байгааг хэлж зөвлөгөө өгчээ. Ли түүний зөвлөсний дагуу Хятадын уламжлалт эм ууж хорхойг гадагшлуулсан байна. Түүний гэдэснээс хоёр метр гаран туузан хорхой гарсан бөгөөд түүнд ихэд таагүй санагджээ.

Туузан хорхой нь уг өвчнөөр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон хөрс, бохир гараар дамжихаас гадна төрөл бүрийн түүхий, шүүрхий махнаас халдвар тархдаг байна. Мөн бохирлогдсон зүйл дээр ялаа сууж, хүнсэн дээр суухдаа дамжуулж болох бөгөөд бага насны хүүхдүүд тэжээмэл амьтдаас халдвар авах нь элбэг байдаг гэнэ.

Туузан хорхойн толгой. Томруулсан байдал.

Г.Төгөлдөр