m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.19 08:01
409
Хоолойны өвчин ангинаас хэрхэн сэргийлэх вэ

Хүйтэн сэрүүний улиралд хоолойны үрэвсэл буюу ангина өвчин хамрын ханиадтай хавсран тохиох нь элбэг. Хоолой өвдөн хуурайшиж, шүлс залгихад хөндүүрлэн. Хоолой улайсан, мах нь томорч, гадаргуу нь бүрзгэр эсвэл цайвар салиагаар бүрхэгдэнэ. Жихүүдэс хүрч, халуун бага зэрэг нэмэгддэг. Хөнгөн хэлбэрийн өвдөлтийн үед халуун нэмэгдэхгүй. Эдгээр нь фарангитаас гадна бусад өвчний шинж тэмдэг ч байж болох тул юуны өмнө эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эмчилгээ

Хоолойгоо зайлах. Нэг стакан усанд нэг цайны халбага хүнсний сод хийж халуун бүлээнээр нь хоолойгоо зайлах, мөн царван, балжингарав, камилла зэрэг ургамлын хандаар зайлж болно. Зөөлөн үйлчилгээтэй хоолойн эмийг уухаас гадна өвдөлт ихтэй бол анестезинтэй хүлхдэг эм /Анти-ангина/-ийг хэрэглэнэ. Халуурвал хэвтрийн дэглэм сахиж, нимбэгтэй халуун цай, халуун бууруулах эм ууна.