Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажииллагааны хөтөлбөрт тусгагдсан Гэр хорооллын оршин суугч иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөх ажил үргэжилж байгаа бөгөөд шинээр батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх байршилд нийт 63,083 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдөн, эхний ээлжийн 4000 орчим айлын орон сууцыг 2014 оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7/29, 12/43 тоот тогтоолуудаар батлагдсан 21 байршилд нийт 22 аж ахуйн нэгж батламжаа гардан авч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар есөн аж ахуйн нэгжид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий батламж, захирамжийг гардууллаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу Төсөл хэрэгжүүлэгч тус компаниуд нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдээс санал авч дэмжигдэн, бичиг баримтын зөрчилгүй газрын гэрчилгээтэй иргэдтэй нэг бүрчлэн уулзаж хоёр талт гэрээ байгуулсан юм.
Батламж гардан авснаар тус компаниуд иргэдтэй гурван талт гэрээ байгуулан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулснаар бүтээн байгуулалтын ажлаа эхлэх бүрэн эрхтэй болж байна.
Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниуд: