Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй гудамж төслийн хүрээнд манай аймагт 8.4 км замыг шинээр барих ажилд, 10 уулзварыг шинэчилж хийхээр эхлүүлээд байна.
Харин төв зам дагуух цэцгийн мандал хийх ажлыг хот тохижилтын хүрээнд хийхээр бүх албан байгууллага, аж ахуй нэгж тус бүр 10-20 м газар хувиарлан авч цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжын ажлыг хийж эхэллээ.
Албан байгууллага, ААН-ийн ажилчид цэцгийн мандал хийх, ногоон байгууламжийн талбайг тохижуулах ажилд аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн гар бие оролцож ажиллалаа. Одоогийн байдлаар цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн 25 байгууллага цэцэрлэгжүүлэлт хийх талбайг бэлэн болгон хүлээлгэн өгөв. Ногоон байгууламж хийх ажлын хүрээнд“Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага аж, ААН наадмын талбайд 1370 ш мод, бут тарьсан юм.